ЕБС-ийн сурагчдын амралт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭБСШУС-ын сайд Ж.Батсуурь ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Үүний дагуу бүх ангийн сурагчдын I улирлын амралт энэ сарын 3-9-ийг дуустал нэг 7 хоног үргэлжилнэ.
Харин нийслэлийн бага ангийн сурагчдын II улирлын амралт хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал, хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байхаар зохицуулжээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ