БУЛГАН: Залуус цэргийн албанд мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэхээр Булган аймгийн 8 сумын залуус цэрэгт мордлоо.
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг тус аймгийн Орхон,
Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Могод суманд
зохион байгуулж, 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм. Үзлэгт тэнцсэн залуус ийнхүү цэргийн албанд татагдаж байна.
Залуусыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн болон
сумдын ЗДТГ-ын дарга, тэдний гэр бүл, ахан дүүс, найз нөхөд нь хугацаат цэргийн
албаа нэр төртэй, үлгэр жишээ хаагаад ирэхийг ерөөн ёслол төгөлдөр үдлээ.