Ундны усыг сайжруулах хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдэд аудит хийж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас Ундны ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөөнд хийх аудитын нээлтийг хийлээ.
Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6.1, 6.2-ын хэрэгжилтэд аудит хийх юм. Хүн амыг эрүүл, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтэд аудит хийж, үр дүнг УИХ-ын Төсвийн байнгын хороо, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэх ажээ. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулж, анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өглөө.
Аудитад
Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам,
Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, тэдгээрийн харьяа
байгууллагууд, Усны газар, 21 сав газрын захиргаа, аймаг нийслэлийн ИТХ, ЗДТГ,
Ус сувгийн удирдах газар болон бусад байгууллагыг хамруулна.