ӨНӨӨДӨР: "Дорныг дурандахуй" номын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00
цагт: МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд Өндөр
гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99988648
11:00 цагт: “Дорныг дурандахуй: Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
11:00 цагт: МУИС-ийн дэргэдэх “IELTS-ийн төвийн нээлт” болно. Холбогдох утас:
99158550
11:00 цагт: ОБЕГ-аас Монгол Улсад тохиолдсон гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 91006131
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал
үргэлжилнэ.
-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
- “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн
мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг
дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден
экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
12:00 цагт: Сэлэнгэ
аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн, аж ахуй нэгж
байгууллагад газрын харилцааны чиг үүргийг таниулан суртачлах, хууль эрх зүйн
чиглэлээр Мандал сумын ЗДТГ-ын хурлын танхимд мэдээлэл өгнө.
-Завхан
аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн
болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас
Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх
цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод
шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын
6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар
сарын 22-ныг хүртэл гарч байна.