Оюутнууд соёмбо үсгийг сурталчлан таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-07 17:27:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. МУИС-ийн номын сангаас соёмбо үсгийг сурталчлан таниулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.


Тус номын сан жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн нэг соёмбо үсгийн зохиогдсон түүх, онцлог, энэхүү бичгээр бичигдсэн болон орчуулагдсан сурвалж бичгийн талаар  МУИС-ийн оюутнуудын дунд зарласан илтгэлийн уралдаан зохион байгуулав. Мөн энэ үеэр соёмбо бичгийн үзэсгэлэн гаргаснаас гадна хичээлийн тэмдэглэлээ хамгийн сайхан хөтөлдөг оюутныг тодрууллаа.


Түүнчлэн тус номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг монголчуудын бичиг үсгийн талаарх судалгааны бүтээлүүдийг танилцуулсан юм. 












相关新闻