Маргаашнаас Булганы нутгаар цас орж хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН11 сарын 4, 6-нд Булган аймгийн зарим газраар, 5-нд ихэнх нутгаар цас орно. Цас орох эдгээр өдрүүдэд салхи 6-11м/с, зарим газраар 15-17м/с хүрч цасан шуурга шуурна.
11 сарын 2-4 хүртэл дулаавтар, шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-наас хүйтэрч, шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байхыг Булган аймгийн УЦУОШГ - ын инженер Б.Нандинбат мэдээллээ. Уур амьсгалын дунджаар 11 сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бол энэ 11 сард Булган аймаг орчмоор уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй. Мөн уур амьсгалын дунджаар нутгийн зүүн хойд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4мм цас ордог. Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Гурванбулаг, Дашинчилэн сумын ихэнх, Баяннуур сумын зүүн өмнө, Рашаант сумын нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
П.Батням