Хэсгийн бацаагчдын тэмцээнийг анх удаа аймагт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-02 19:58:14

Цагдаагийн байгууллагын хэмжээнд явагддаг “Хэсгийн байцаагч 2016” тэмцээнийг Булган аймагт зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг урд өмнө нийслэл хотноо байнга явуулдаг байсан бол анх удаа аймагт зохион явууллаа. Тэмцээнд 21 аймаг 17 дүүргийн 38 хэсгийн байцаагч амжилттай өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

Цагдаагийн байгууллагын  хэмжээнд хэсгийн байцаагч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг шалгах, шилдэг алба хаагчийг шалгаруулах зорилготой тэмцээн зохион байгуулагдсан. 2015 оны үр дүнгийн гэрээгээр А, В дүгнэгдсэн, 2016 оны тэргүүний хэсгийн байцаагчдыг тэмцээнд оролцуулсан. Эссэ бичлэг, гадаад хэл, компьютерийн хэрэглээ, буудлага, гүйлт, автомашин мотоцикл жолоодох төрлүүдээр тэмцээн зохион байгуулагдаж, 5 дугаар байрт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч Г.Наранчулуун, дөрөвдүгээр байрт Чингэлтэй дүүргийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч О.Амгаланбаатар, 3-р байрт Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч н.Цэвэлмаа, 2-р байрт  Төв аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч С.Баяр, 1-р байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч Ц.Бат-Орших нар шалгарчээ.

                                                                                                                                                                                П.Батням

相关新闻