БУЛГАН: Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын түүхэн замнал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-09 11:24:39

Булган, 2025 оны тавдугаар 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн боловсролын байгууллагын эх үүсвэр болж, Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошууны тамгын бага сургууль буюу танхимыг эсгий гэр нэртэй жижигхэн хүрэн дүнзэн байшин хоёр багш 20-иад хүүхэдтэйгээр 1925 онд Вангийн хүрээний дэргэд Тамгын толгой гэдэг газар байгуулжээ.


Танхимын сурагчид 1925 онд пионерын гишүүнд элсэн орж тус аймгийн пионерын байгууллагын анхны тулганы чулууг тавьсан түүхтэй.


1985 оны 4 дүгээр сард хуралдсан МХЗЭ-ийн Төв хорооны IV бүгд хурлаар аймаг, хотын ХЗЭ-ийн хорооны дэргэд Пионерын зөвлөл байгуулах шийдвэр гарч пионер сурагчдын анхдугаар чуулган хийсэн байна. 1990 онд Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын Төв зөвлөлийг Монголын Хүүхдийн байгууллагын төв зөвлөл болгосноор тус аймгийн Пионерын байгууллагын зөвлөл нь Хүүхдийн байгууллагын зөвлөл болсон байна. 1991 онд Засгийн газрын 151-р тогтоолоор МХБ-ын Төв зөвлөлийг Монголын Хүүхдийн төлөө үндэсний төв болгон зохион байгуулжээ. Тун удалгүй АДХГЗ-ны 1991 оны 79-р тогтоолоор “Хүүхдийн төлөө төв” гэж нэрлэжээ.


2009 онд аймгийн Засаг даргын 51-р захирамжийн дагуу Хүүхдийн төлөө хэлтэс болов. 2012 онд Засгийн газрын 32-р тогтоол аймгийн Засаг даргын 6/96 тоот захирамжаар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэж нэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дараа нь 2023 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон үйл ажиллагаагаа явуулж байна.


Булган аймгийн хүүхдийн байгууллагын он дарааллын товчоон


1925 танхимын сурагчид Пионерын гишүүнд элссэн

1940 онд Зөвлөлтийн улаан армид монгол пионер танкийг илгээсэн

1950 онд бүх сургууль Пионерын бүлгэмтэй болсон

1958 он аймгийн Пионерын зөвлөлийн анхны даргаар Я.Цэрэндорж ажилласан

1958 он анхны пионерын чуулганаа хийсэн

1960 он Пионер сурагчдын дунд Соёлч нөхөрлөл, Таван онцын эзэн, Д.Нацагдорж тэмдэгтэн болох хөдөлгөөн өрнүүлж, спартакиад урлагийн үзлэг явуулсан

1960 он Онцчуудын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулсан

1975 он Пионерын Найрамдал ордон байгуулсан

1975 он Тимурчуудын бүлгэм үүсэж 1 штаб 24 отряд, 326 команд, 8150 гишүүн пионер сурагчидтай байв

1976 оноос Өсвөрийн техникчдийн авто загвар, Усан загвар, Пуужин загварын дугуйлан хичээллэж эхэлсэн

1977 он Хүүхдийн хэвлэл захиалгаар улсад 1-р байрт орсон

1980 он Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийж МПБ-ын төв зөвлөлийн алтан медалиар шагнуулж, Хүүхдийн ордон барих эрх авчээ

1981 оноос кино техник фото техник сийлбэрийн дугуйлангууд ажилласан

1985 он аймгийн Пионерын зөвлөл 24 бүлгэм 236 бүлэг 704 салаа 84 баатарчууд 11200 гаруй пионер сурагчдаар эгнээгээ өргөтгөсөн том штаб болов

1986 оноос Сүрлэн наамлын дугуйлан хичээллэж Наран үүрд мандаг, Амьтны ертөнц сэдэвт үзэсгэлэн гаргаж бэлэг  дурсгалын зүйл хийж эхэлсэн

1988 оны 2 дугаар сард 595 гишүүнтэй Пионерын товчоо болсон

1990 онд Хүүхдийн байгууллагын зөвлөл болов

1991 онд Хүүхдийн төлөө төв болов

1991 онд Жамьяан багштай Идэрчүүдийн холбоо, Т.Доржийн удирдлагаар Өнчин хүүхэд залуучуудын холбоо

1993 он Скаут мастер Ганбатын удирдлагаар Скаутын холбоо

2009 он Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс

2016 он Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

2016 он Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Хүүхэд хамгааллын тухай хууль шинээр батлагдсан

2017 Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж хэрэгжиж эхлэв

2017 “Уран-Өд” дугуйлангийн 60 жилийн ойгоор 500 хүүхдийн мэндчилгээ

2018 Аймгийн 80 жилийн ойд зориулж 800 хүүхдийн баярын жагсаал хийв

2019 онд Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аян зарлаж улсын хэмжээнд Булган аймаг тэргүүлэв

2023 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болов

2024 он Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах Түр хамгаалах байр ашиглалтад оров

2024 он Хүүхдийн Жаргалант зуслан 10 жилийн дараа дахин үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2025 он 16 сум, 1 тосгон, аймгийн төвийн баг бүрд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болов.


  Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын түүхт 100 жил сэтгүүл


Булган аймгийн ХГБХХГ-ын хамт олон Булганы индэр сэтгүүлийн тусгай дугаарыг хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой угтан хэвлүүлсэн нь эрэлт хэрэгцээ ихтэй байна. Тус сэтгүүлд 100 жилийн турш бүтээсэн Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын амжилт бүтээл бүтээн байгуулалтууд багтжээ.

 

Булган аймгаас Төрийн дээд одон медалиар 5 эрхэм шагнууллаа

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн хүүхдийн номын сангийн ахмад ажилтан Ж.Ирина Хөдөлмөрийн хүндэт медалиар Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга асан Т.Баярбат, Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа, Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Г.Одончимэг, Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Н.Баянжаргал нар хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын өдрөөр ажил хөдөлмөрөө үнэлүүлж энгэрээ мялаалаа. 

 

 










相关新闻