Бямба гарагт авто замыг хэсэгчлэн хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Дугуйтай Улаанбаатар-2025" өдөрлөг маргааш болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм.
Үүнд:
Сүхбаатар дүүрэг:
Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;
Чингэлтэй дүүрэг:
Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв
шуудангийн уулзвар-Цэцэг төвийн уулзвар-Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар
хүртэл;
Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:
Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж
чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш
Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;
Баянзүрх дүүрэг:
Токиогийн гудамж чиглэлд: Сансарын
“И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар
хүртэл;
Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.
Уг өдөрлөгийн 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно.