Номын баяраар Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдод чиглэсэн мэдээлэл түгээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 16-18-нд төв талбайд зохион байгуулах 37 дахь удаагийн Номын баярт Сонгуулийн ерөнхий хороо оролцоно.
Тус хороо “Сонгогчдын боловсрол төв” ТББ-тай хамтран “Сонгуулийн
боловсрол” асар ажиллуулах юм.
Энэ үеэр сонгуулийн тухай
хууль тогтоомжууд, Улс төрийн
намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, иргэдийн сонгуулийн боловсролд зориулсан сэтгүүл,
гарын авлага тараах аж.
Сонгуулийн хууль тогтоомжийг
нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн боловсрол олгох болон мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор Сонгуулийн
ерөнхий хороо Номын баярт оролцдог уламжлал тогтоод буй.