СЭЛЭНГЭ: БНЧУ-ын органик бүтээгдэхүүн, ногоо тариалагчидтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-22 16:20:00

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын органик бүтээгдэхүүн, ногоо тариалагч “G’s Group”-ийн төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Орхон суманд зочиллоо.

 

Тэд тус сумын удирдлагын баг, төмс, хүнсний ногоо тариалагчидтай уулзсан байна.

 

Уулзалтын хүрээнд Монгол Улсын органик ногоо тариалалтын нөхцөл, Орхон сумын газар зүйн онцлог, ногоочдын үйл ажиллагаа болон сум орон нутгаас цаашид органик бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй санал, төлөвлөсөн ажлуудтай танилцжээ.

 

Уулзалт ярилцлагын дүнд “G’s group”-ийн зүгээс Чех улсад төмс, хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр туршлага судлах, ажиллах хүчийг гэрээгээр ажиллуулах.

 

Мөн технологижсон ногоо тариалалт, био бордоо, түргэн ургалттай ногооны үр нийлүүлэх зэрэг олон чиглэлээр мэдээ солилцож, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 

Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг хангаж, шинэ ургацын төмсийг тус сумын “Шийр” суурингийн ногоочид бэлтгэн нийлүүлдэг.  

 

Шийрийн сууринд тариалж байгаа төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой сайхан төмс байдгаараа онцлогтой. 





相关新闻