СЭЛЭНГЭ: Хилээр нэвтрэх монгол иргэдийн тоо нэмэгдэж, гадаад иргэдийн тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-23 14:09:50

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Оны эхний 4 сарын байдлаар Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар нэмэгдсэн байна.


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт /АЗШНБ/, болон Төмөр замын Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 205.1 мянган зорчигч нэвтэрсэн байна.

 

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 24.3 мянган хүнээр өсжээ. Нийт зорчигчийн 154.2 мянга нь монгол иргэд, 50.9 мянга нь гадаад иргэд байгаа юм.

 

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 43.0 мянган хүнээр нэмэгдэж, гадаад иргэдийн тоо 18.7 мянган хүнээр цөөрсөн байна.

 

相关新闻