СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд агаарын температур +35 хэм хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-25 10:49:06

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд агаарын температур +35 хэм хүрч халах тул хуурайшилт нэмэгдэж, болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +30+35 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +12+14 градус, өдөртөө +32+34 градус дулаан байна.

 

5 дугаар сарын 26-30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27, 29-нд зарим сумын нутгаар түр зуурын бороо орно. 28-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 27, 28-нд ихэнх сумдын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +28+33 градус дулаан байна. 28-наас нийт нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна. 29-нд ихэнх сумын нутгаар эрс сэрүүснэ.

相关新闻