ТӨВ: “Амжилтын од” медалийг Зуунмод сумын 99 сурагч хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-30 20:48:51

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Амжилтын од” медалиар аймгийн хэмжээнд 193 сурагчийг шагнаж байгаа бөгөөд Зуунмод сумаас 99 сурагч хүртлээ.


Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Амжилтын од” медалиар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймаг, бүс, улс, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн сурагчдыг шагнадаг уламжлалтай.


Ташрамд, “Амжилтын од” медалиар 2017 онд 87 сурагч, 2018 онд 123 сурагч, 2019 онд 148 сурагч, 2021 онд 79 сурагч, 2022 онд 61 сурагч 2023 онд 90 сурагч, 2024 онд 158 сурагч шагнуулж байсан бөгөөд нийт 939 сурагч шагнуулсан байна.

 

相关新闻