“Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэнг 5000 гаруй үзэгч үзэж сонирхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-04 12:06:41

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэн байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг "Чингис хаан" үндэсний музейтэй хамтран тавдугаар сарын 1-нээс эхлэн сарын хугацаанд дэлгэж үзэгчдийн хүртээл боллоо.


Үзэсгэлэнгээр дамжуулан амьд байгаль дахь төрөл зүйлийн баялаг үзмэр, биологийн шинжлэх ухааны ач холбогдол, тусгай өвөрмөц багаж хэрэгсэл зэргийг олон нийтэд таниулсан юм. Мөн үзэсгэлэнд дэлхий ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшгийг харуулсан төрөл зүйлийн олон өнгө, хөхтөн хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон өргөн цар хүрээг хамарсан танин мэдэхүйн ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид тодотгов.


Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнээс гадна оюутан, сурагч, судлаач, байгальд хайртай иргэдийн сонирхлыг татахуйц үзмэрийг толилуулсан аж.

 

Энэхүү "Амьд ертөнцийн спектр" үзэсгэлэнг  5000 гаруй үзэгч үзэж сонирхжээ.



 

 

相关新闻