АРХАНГАЙ: Хаврын тариалалт 48 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн энэ оны хаврын тариалалт 48 хувьтай байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газраас мэдээллээ.
Энэ хавар тариалалт өнөөдрийн байдлаар үр тариа 8064 га-д, 10 га-д төмс, 6 га-д хүнсний ногоо, 320 га-д малын тэжээл, 420 га-д тосны ургамал тариалаад байна.
Аймгийн тариалангийн бүс нутаг болох Төвшрүүлэх сум 5629.6 га-д, Хайрхан сум 1880 га-д, Хотонт сум 1310 га-д тус тус тариалсан байна. Бусад сумын хувьд өөрсдийн онцлог, нөхцөл байдалд тулгуурлан 0.2-30 га хүртэл талбайд тариалалт хийж байна.