Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-05 09:32:03

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  “Дэлхийн байгаль орчны өдөр” өнөөдөр тохиож байна. 


Эл өдрийг энэ жил “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч хуванцрын хэрэглээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Иймээс иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хуванцарыг хэрэглээгээ багасгахыг уриалж байгаа аж. 


1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан байдаг. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ.


Ташрамд дурдахад, дэлхийн даяар жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэж, үүний нэг сая тонн нь далайд хаягддаг байна. Түүнчлэн нийт хуванцар хаягдлын ердөө 9 хувийг л дахин боловсруулж байгаа аж.

相关新闻