Бээжингийн галт тэрэг Улаанбаатарт иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-05 10:22:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн дараа анхны аяллаа хийж, “Улаанбаатар өртөөнд иржээ.


Энэ нь Хятадын төмөр замууд корпорацын харьяа Бээжингийн төмөр замын хариуцан аялуулж байгаа галт тэрэг аж. Уг чиглэлд 1985 оны тавдугаар сараас галт тэрэг аялж эхэлсэн бөгөөд үүнээс хойш Монгол, Хятад хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж ирсэн билээ.


Цаашид долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гаргийн 14:35 цагт ирнэ. Харин Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гаргийн 07:18 цагт хөдөлж баасан гаргийн 14:35 цагт Бээжин хотноо хүрнэ.


Бээжин-Улаанбаатарын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээр Хятадын талтай олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цар тахлаас өмнө аялуулж байсан бүх чиглэлд сэргээв. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн юм.  

相关新闻