Засгийн газар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-12 09:46:34

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.“Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл- ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулна.

2.Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар танилцуулна.

3.Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын тухай-Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Б.Болор танилцуулна.

4.Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тухай- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулна.

5.Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулна.

6. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай - Сангийн сайд Б.Болор танилцуулна.

7.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн журам/- ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулна.

8. Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай- Зам тээврийн сайд М.Зоригт танилцуулна.

9. Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай- ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулна.

10.2015 оны ургац хураалтын ажлын явцын тухай- ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулна.

11.Бусад асуудал-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш буюу энэ сарын 13-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Ч.Ариунболд
 

相关新闻