СЭЛЭНГЭ: Эрүүл бие, саруул ухааныг дэмжигч “Сэлэнгэ-Марафон 2025” болж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эрүүл бие, саруул ухааныг дэмжигч
Сэлэнгэ-Марафон 2025 тэмцээн энэ жил “Өөрийгөө ялан
дийлж, өрөөлийг уриалан манлайлъя” уриан дор 4 дэх жилдээ болж байна.
2021 онд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын
санаачилгаар анх удаа зохион байгуулж, 500 гаруй хүн оролцож байсан энэхүү
марафон гүйлт улам өргөжин тэлж өнөөдөр 1600 гаруй тамирчид оролцож, хурд хүч,
тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид олноор оролцож байгаап юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрөө 5 км-ийн зайд уралдаж оролцлоо.