Цагаан идээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс хямд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн төвд цагаан идээ үнэд орох үе ирсэн ч зах зээлийн хямралаас болж хямдраад байна.
Сүү литр нь 1000 төгрөг, айраг 2500 төгрөг, чихэртэй ааруул 12000 мянга, монгол архи 3000, шар тос 8000, 1 тогооны өрөм 6000 төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад хямдарсан харагдаж байна.
Жишээлбэл: өнгөрсөн жил чихэртэй ааруул 15000 мянган төгрөг, монгол архи 3500, шар тос 1000 төгрөгөөр борлуулагдаж байсан нь ийнхүү хямдарчээ. "Цагаан идээ өмнөх шиг хурдан борлохоо больсон, ааруул лангуун дээр хөгцрөх дөхөж, шар тос, аарц хөлдөөгчиндөө хэдэн сараар уддаг боллоо" гэсэн яриатай цагаан идээний худалдагчид элбэг байна.
П.Батням