УВС: Өнгөрсөн жил 340 хос гэрлэлтээ бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-14 11:26:04

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Увс аймагт өнгөрсөн жил 340 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 45 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.


2024 оны байдлаар тус аймгийн нийт өрхийн тоо 22947-д хүрчээ. Үүнээс нэг ам бүлтэй өрх 3926, хоёр ам бүлтэй өрх 3237 байгаа бол найман ам бүлтэй өрх 421, 9 ам бүлтэй өрх 108, 10 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 43 байна.

 

相关新闻