Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ.
Тус
хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын
2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол
Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
“Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах
тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл, Монгол Улсын
2025 оны төсвийн тодотголын төсөл болон Засгийн газрын хуралдааны журмын талаар тус тус хэлэлцэхээр тогтжээ.
Мөн Эрчим
хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх аж.