“Баярлалаа бяцхан ном” төсөл 3 аймагт хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ.
Уг төсөл 2012-2016 онд үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговь аймгийн 5 дугаар сургууль, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 мянган ам.долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг давуу талтай хэмээн албаныхан хэлж байна.
Ж.Болор