ӨВӨРХАНГАЙ: Морьт харваагаар 12 хүүхэд хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/.
“Арвагархээр – Адууны баяр” наадмаар
“Арвагархээрийн хатираа” морьтон парадын үзүүлбэрийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг
хангаж байна. Одоогоор 12 хүүхэд морьтой харвааны спортод суралцаж байгаа юм.
Энэ
хүрээнд “Арвайн дайчин” клубыг байгуулж, улсын аваргын хүрэл медальт Т.Ганчимэг
бэлтгэл сургуулилтыг явуулж байна.
Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэхдээ “Хүүхдүүд маш их сонирхолтой байгаа. Аюулгүй байдлыг нь анхаарч, даатгалд хамруулсан. Анхаарал сарниснаас шалтгаалж, алдаа гаргах магадлалтай учраас гар утсыг нь хурааж аваад сургуулилт дуусахаар өгдөг” гэлээ.
Т.Ганчимэг
Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат бөгөөд дөрөв дэх жилдээ морьт
харваагаар хичээллэж байна. “Анх морь унаж сураагүй, харваж үзээгүй хүүхдүүд
ирсэн. Зааланд сар орчим, талбайд мөн нэг сар бэлтгэл хийгээд харьцангуй сайн
суралцаж байна” гэв.
Улсын
хэмжээнд морьт харвааны долоон клуб байдаг. Морьт харваа нь дунджаар 100 метр
замыг 6-8 секундэд туулж харвах технологитой юм.