Засаг даргад Н.Отгонбаярыг томилуулахаар шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Мандах сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 07-нд болж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тус сумын ИТХ 15 мандаттай бөгөөд үүний 9-ийг МАН, 6-г АН авсан бөгөөд хуулийн дагуу олонхи болсон намаас ИТХ-ын даргад төлөөлөгч Б.Мишигдоржийн нэр дэвшүүлж сонгосон аж.
Б.Мишигдорж нь өмнөх нийгмийн үед сумын намын хорооны нарийн бичгийн дарга, Эвлэлийн үүрийн дарга зэрэг хариуцлагатай албаг хашиж байсан бөгөөд сүүлийн найман жил багийн Засаг даргаар ажиллажээ.
Харин сумын Засаг даргад одоо ажиллаж байгаа Н.Отгонбаярын нэрийг дэвшүүлэхэд төлөөлөгчдийн олонх нь дэмжиж аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.
Х.Эрдэнэбулган