ДОРНОГОВЬ: Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс 12 сум татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-28 16:34:02

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 14 сумтай. Замын-Үүд, Сайншандаас бусад 12 сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзжээ.


Орон нутгаас иргэдийг ажилд зуучлах, малжуулах хөтөлбөр, мэргэжил олгох сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авах иргэдийн тоо 634-өөс 129 хүртэл багасжээ. Анх 2021 оноос эхлэн дөрвөн сум хүнсний эрхийн үйлчилгээнээс татгалзаж байсан бол эдүгээ 12 сум хүнсний эрхийн үйлчилгээнээс татгалзаад байгаа юм.


Хүнсний эрхийн бичиг нь нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүниргэнд олгодог мөнгөн тусламж юмӨнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрт бэлтгэх, сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түр ажлын байраар хангах зэрэг төсөл хөтөлбөрт 287 хүнийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 584 сая төгрөг зарцуулаад байна.


相关新闻