ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Садыр
Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
12:00 цагт: Хот орчмын ай савын хогийг цэвэрлэх ажлыг Дунд голоос эхлүүлнэ. Холбогдох утас: 98116663
14:00 цагт: Тэргүүн шадар сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн Ерөнхий газарт шалгалт хийнэ. Холбогдох утас: 99103830
-“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Монгол туургатны
ерөөлч магтаалчдын олон улсын уралдаан болно.
-Мандал Хайрханы тахилга наадам Их Мандал хайрхан өвөрт
болно.
-Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.