Их мастер Э.Пүрэвжав цагт 2950 цифр тогтоон мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-11-09 16:57:59

АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн тэмцээнд манай тамирчдын амжилтын буухиа үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдрийн сүүлийн төрөл болох 1 цагийн "Тооны марафон" төрөлд 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын Их мастер Э.Пүрэвжав 1 цагт 2950 цифр тогтоон алдаагүй санаснаар оюуны олимпийн мөнгөн медалийн болзол хангалаа. Тэмцээний 3 цаг буюу хамгийн удаан үргэлжилдэг энэ төрөл анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаарддаг аж.

Тус төрөлд АНУ-ын тамирчин Алекс Мюллин 3115 цифр тогтоон тэргүүн байр,  Германы тамирчин Гённес Маллов 2276 цифр тогтоосноор 3 дугаар байрт шалгарчээ.

Одоогийн байдлаар манай тамирчид "Хурдны хөзөр" төрөлд хүрэл медаль, цээж бодолтын "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох төрөлд мөнгөн медаль хүртээд байна.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Ж.Болор

相关新闻