АРХАНГАЙ: Гурван аж ахуй нэгжийн 471.9 сая төгрөгийн төсөл шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-30 15:37:15

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд гурван аж ахуй нэгжийн нийт 471.9 сая төгрөгийн төсөл шалгарчээ.


Эдгээр гурван аж ахуйн нэгжийн хоёр нь жуулчны баазын үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Ихтамир, Өгийнуурын компани байсан бол үлдсэн нь цагаан идээний үйлдвэрлэлээ өргжүүлэх агуулах, хөргүүр барих Эрдэнэбулган сумын төсөл байлаа.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны гишүүд төсөлтэй танилцаж, төслийг шалгаруулж санхүүжилт олгуулахаар дэд хорооны хурлыг зохион байгуулсан.


Хуралдааны шийдвэрийн дагуу гурван аж ахуйн нэгжийн 471.9 сая төгрөгийн төслийн жагсаалтыг аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаарсарын 26-ны өдрийн А/356 тоот захирамжаар батлан Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газарт хүргүүлээд байна.


Энэхүү ажлыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу зохион байгуулж, шалгаруулжээ.


Төсөл сонгон шалгаруулах зарыг хуанлийн 30 хоног олон нийтийн хэвлэл, мэдээллийн зарлахад нийт 19 аж ахуйн нэгж 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цахим системд илгээсэн байжээ. 

相关新闻