Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдын чансааг тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн нэрт баритон Э.Амартүвшин 7500 оноогоор дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг тэргүүлжээ.
Энэ талаар дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг "Opera World" цахим хуудас энэ сарын 30-нд танилцууллаа.
Тус танилцуулгад дурдсанаар, Э.Амартүвшин 2024 онд хамгийн олон тоглолтод оролцож, эрэлттэй уран бүтээлчээр нэрлэгдэж, дэлхийн дуурийн дуучдын жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэж байгаа ажээ.
Тэрбээр 7500 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол хоёрдугаарт Италийн дуучин Лука Салси 5400 оноогоор, гуравдугаарт Оросын дуучин Роман Бурденко 5100 оноогоор оржээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн урлагийн төв болсон Итали, Австри, Франц, Их Британи улсад алдартай дуурийн театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Кармен”, “Тоска” зэрэг сонгодог бүтээлд амжилттай дуулж, нэр хүндийг нь улам бататгажээ. Түүний тайзны ур чадвар, хоолойн цар хүрээ, хөгжмийн мэдрэмжийг олон улсын шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн томоохон амжилт хэмээн салбарынхан онцолж байна.
Түүний авсан шагналуудаас танилцуулбал:
2011
он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын
Санкт-Петербург хот/
2012 оны зургаадугаар
сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
2015 оны зургаадугаар
сар “Cardiff singer of the World” уралдаан
Испанийн алдарт
тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
ВВС телевизээс
жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн
хүсэлтээр тусгай шагнал
2017 оны
нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
2017 оны долоодугаар
сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
2018 оны
гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
2018 оны
долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
2018 оны
аравдугаар сар. "Массимо" театрт
2019 оны
хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.