БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-06 10:20:27

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай өчигдөр уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Уулзалтын хүрээнд БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангийн хөгжил, хүн амын насжилтад суурилсан бодлогын өөрчлөлт, тэдгээрийн сайн туршлагаас судалж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.


Хоёр орны хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартчилал, хяналт шалгалтын тогтолцоо зэрэгт туршлага судалж, мэргэжилтэн солилцооны чиглэлд хамтран ажилласан сайн туршлага байгаа ажээ.


Цаашид хөдөлмөрийн салбарт Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн /ХАБЭА/-н цахим систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, дэвшилтэт технологийн сайн туршлагаас хуваалцахаар болов. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хамтын ажиллагааны саналыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. 

相关新闻