Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-13 09:39:44

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.


Хуралдаанаар “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


Мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын явц, Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах тухай, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажлын явц зэрэг асуудалтай танилцах аж.

相关新闻