Шизүока мужийн Яйзү хотын сурагчид Монгол орноор аялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын дунд сургуулийнхны дунд тавдугаар сард зарласан “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан 10 сурагч Монгол Улсад энэ сарын 4-9-нд аялав.
Анх удаа зохион байгуулсан уг гар зургийн уралдаанд тус хотын
сурагчид идэвхтэй оролцсон байна.
Тэдгээр сурагчдын бүтээлээр нийслэлийн 149 дүгээр
сургуульд үзэсгэлэн гарч, оролцогчид зургаа тайлбарлан монгол сурагчидтай нэг өдрийг өнгөрүүлсэн аж. Мөн монгол бичиг, өв соёлтой танилцаж, шагай болон наадгайгаар наадах
зэргээр монголын тухай мэдээллээ гүнзгийрүүлжээ.
Шизүока мужийн Яйзү хот Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажилласны 10 жилийнхээ ойн хүрээнд үе шаттай ажлыг өрнүүлж байгаа нь Монгол-Япон хоёр улсын орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхэд сайн жишиг болж байна гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.