СЭЛЭНГЭ: Хоёр том голын сав газрыг сонгон авч динамик ялгааг илрүүлэх төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аляска
болон Евро-Азийн (Монгол) бүс нутагт харьцангуй бага судлагдсан Кускоквим,
Сэлэнгэ гэсэн хоёр том голын сав газрыг сонгон авч гидроклиматологийн болон
нийгэм-экологийн тогтолцооны өөрчлөлт, динамик ялгааг илрүүлэх зорилго бүхий
төсөл хэрэгжинэ.
Төслийн багийнхан өчигдөр Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой
уулзаж, төслийн талаарх мэдээллээ өгч, саналаа солилцлоо.
"Уур амьсгалын өөрчлөлтөөс
Суб-Арктикийн бүсийн голын сав газруудын нийгэм-экологийн системд үзүүлж буй нөлөө" сэдэвт энэхүү
төсөл нь Америкийн шинжлэх ухааны сангаас санхүүжилттэй юм.
Дээрх хамтарсан судалгааны
төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, АНУ-ын
Жорж Вашингтон, Айвогийн Их сургуультай хамтран хэрэгжүүлнэ.