СЭЛЭНГЭ: М.Тэмүүлэнг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхээр аймгийн Засаг даргад уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан энэ
сарын 15-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хуралдаанаар Сүхбаатар сумын
Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, И.Чулуунболд, М.Тэмүүлэн нар нэр
дэвшин өрсөлдсөн байна.
Санал хураахад сумын ИТХ-ын
төлөөлөгчдийн 58.6 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар
сумын Монгол Ардын намын хорооны дарга М.Тэмүүлэнг дэмжжээ.
Ингээд М.Тэмүүлэнг сумын Засаг
даргад нэрийг нь дэвшүүлэхээр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид уламжилсан
байна.