М.В.Мишустин: Бензин, шатахууны экспортын хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 18-нд утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
"ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж
буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой
үргэлжилнэ" гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин тэмдэглэжээ.
Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлснийг ЗГХМОНХГ-аас мэдээллээ.