ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-21 08:02:19

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалт Улаанбаатар хотноо болж байна.


ФЕАЛАК-ын Сангийн Удирдах зөвлөл, улс төр, соёл, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгийн салбар хуралдаан энэ сарын 20-нд тус тус боллоо. Тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэ уулзалтаар гишүүн орнууд “25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүнгээр нь “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлах юм. 


Зүүн Ази, Номхон далайн 16, Латин Америкийн 20 улсыг нэгтгэсэн тус форумыг Монгол Улс 2025-2027 онд бүс нутгаа төлөөлөн Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалж байгаа бөгөөд 2019 оноос хойш анх удаа Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байгаа нь энэ юм. 


Уг уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.



相关新闻