Бүгд Найрамдах Сингапур Улсын Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин болон тус бүлгийн гишүүн П.Ганзориг өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар
УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн
дэд дарга Д.Энхтүвшин хоёр улсын хооронд дипломат
харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд, тус улстай тогтоосон найрсаг харилцаа,
хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгдөгөө онцоллоо.
Талууд парламент болон гадаад бодлогын түвшинд хамтран ажиллах тал дээр санал нэгдэв. Төрийн ахлах сайд Сим Анн Монгол Улсад анх удаа айлчлахад халуун дотноор хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.