СЭЛЭНГЭ: Өвлөн уламжлагч 33 авьяастан, 15 төрлөөр дэлхийн соёлын фестивальд оролцоно
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг
таниулан сурталчлах зорилгоор “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх
жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд энэ сарын
22-24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү "Нүүдэлчин
2025" Дэлхийн соёлын фестивальд оролцохоор өргөн Сэлэнгийн өвлөн уламжлагч
33 авьяастан аян замдаа гарлаа.
Тэд ерөөлч, магтаалч, халх аман
аялгуу, уртын дуу, эккел, морин хуур, эвэр бүрээ, товшуур, хөөмий, амар хуур,
цуур, дугуй ятга, баяд, торгууд, хотон, далд шагайт бие биелгээ зэрэг 15
төрлөөр оролцох юм.
Мөн өвлөн урлаачид маань эсгий,
төрмөл урлаг, уламжлалт нум сум, морины тоноглол урлал, ширмэл ширдэг, эсгий
урлал, монгол урамжлалт арьс ширэн урлал, бөөгийн хувцас хэрэгсэл зэрэг 8
төрлөөр үзэсгэлэнд оролцоно.
Сэлэнгийн соёлын биет бус өвийн өвлөн тээгчдээс 9 хүүхэд, 14 том хүн нийт 23 өв уламжлагчид урлагийн төрлөөр, 4 том хүн, 3 хүүхэд нийтдээ 7 хүн өвлөн урлаачаар оролцохоор хүлгийн жолоо заллаа.













