Мексик Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-22 13:15:34

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 20-нд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Карлос Пеньафиел Сотог хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Мексик Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, худалдаа, боловсрол, цахим шилжилт зэрэг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэх талаар ярилцав. 

 

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай 1975 оны есдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.


相关新闻