Сэтгэлд хоногшсон намрын дуунууд эшиглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт анх удаа гурван үеийн нийтийн дуучдын хамтарсан хит дуунуудын нэгдсэн тоглолт болно. Тоглолт энэ сарын 17-нд болох бөгөөд таны сэтгэлд хоногшсон дуунууд Монгол туургатан театрын тайзнаа эгшиглэнэ гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.
“Энэ намрын хит дуунууд” тоглолтод урилгаар МУГЖ Ц.Далантай, С.Эрдэнэцэцэг, СТА А.Хосбаяр, СТА Н.Мөнгөншагай, СТА Буянжаргал, СТА Б.Болд, Э. Чулуунчимэг, дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа, Найдандорж, Х.Мөнгөнцэцэг, Н. Бат-Өлзий, Б.Гүрбадам, болон Univers west Songs наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа зэрэг олон олон гайхалтай дуучид, уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Үе үеийн уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж үзэгчдийн сонорыг милааж, сэтгэлийн баясгана.
Сонирхуулахад, Монгол туургатан театрын хамт олон иргэдийнхээ таалалд нийцсэн олон гайхалтай уран бүтээлүүдийг гаргаж байгаа бөгөөд тун удахгүй зохиолч Т.Саранчимэгийн “Мөрөөдлийн эрэлд” нэртэй өсвөр насныханд зориулсан жүжгийн нээлт болох юм байна.
Т.Есүхэйтөмөр