Нэгдүгээр сургууль гар утас хэрэглэхийг хориглосон тушаал зөрчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-11 10:22:21

Нийслэлийн ЕБС-иудад сургуулийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхэд шалгалт хийжээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийн 2016 оны “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” тушаал гаргасан билээ. Тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг Баянгол дүүргийн 13, 38, 113, Сүхбаатар дүүргийн 1, Чингэлтэй дүүргийн 5, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 55, 85, Амгалан цогцолбор, Хан-Уул дүүргийн 18, 34, 52, Чингэлтэй дүүргийн 17, 24, 61, Сонгинохайрхан дүүргийн 65, 106, Ирээдүй цогцолбор зэрэг 18 сургуулийг хамруулан шалгажээ.

Шалгалтын дүнд Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиуд тушаалыг маш сайн хэрэгжүүлж байгаа бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль хэрэгжилтийг огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна.

Ж.Болор

相关新闻