Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-01 06:52:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 1-7-нд болох үйл явдлын тойм-


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна. 


Улаанбаатарт:

9 дүгээр сарын 1-нд: Их, дээд сургууль, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийг орон даяар нээнэ.

9 дүгээр сарын 1-нд: Эх хэлний өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 1-нд: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана. 

9 дүгээр сарын 1-нд: Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилт, бусад асуудлаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаны төлөөлөл Монголбанкны Г байранд мэдээлэл хийнэ.

9 дүгээр сарын 1-нд: МУБИС-д хиймэл оюунд сургах, дижитал хөтөлбөр хэрэгжүүлэх “Smart education hub center”-ийг нээнэ.

9 дүгээр сарын 2-5-нд: “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо болно.

9 дүгээр сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9 дүгээр сарын 4-9-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

9 дүгээр сарын 5-нд: ХБНГУ-ын Монголч эрдэмтэн Удо Баркманны 70 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.

9 дүгээр сарын 5-нд: Шинэ ургацын өдөр болж байна.


9 дүгээр сарын 5-нд: Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 7-нд: Монголын барилгачдын өдрийг тэмдэглэнэ.

8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-нд: Залуучуудын 16 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 


Орон нутагт:

9 дүгээр сарын 5-7-нд: Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал” дуу, хөгжмийн наадмыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд зохион байгуулна.


Хилийн чанадад:

9 дүгээр сарын 4-7-нд: Монгол-Казахстаны бизнес уулзалтыг Астана, Алматы хотод зохион байгуулна.

9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно. 


相关新闻