Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-11 13:06:54

Холимог тулааны "One Championship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөөх тулаанаа өнөөдөр хийнэ.

"Чингисийн цавчилт" хочит манай тулаанчийн хувьд энэ удаа "Кобра" хочит, ОХУ-ын Марат Гафуровтой Сингапурын дэвжээн дээр “даагаа нэхэх” халз тулаан болох юм. Хоёр тамирчин нэг жилийн өмнө тулалдаж, Ж.Нарантунгалаг гавьяат боолгох мэхээр ялагдаж дэлхийн аваргын бүсээ алдаж байсан.

Д.Өлзий

相关新闻