С.Одонтуяа тамгаа гардаж, ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-11 18:51:04

НЗД-аар Баянгол дүүргийн Засаг даргаар батламжлуулсан С.Одонтуяа өнөөдөр тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Түүнд 2012-2016 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан Д.Оросоо тамга гардуулж, цаашдын ажилт нь амжилт хүслээ. Шинэ Засаг дарга С.Одонтуяа, "Өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ хамгийн их хөрөнгө оруулалт татаж, иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд Д.Оросоо томоохон үүрэг гүйцэтгэсэн. Д.Оросоо 2016-2020 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчоор сонгогдон ажиллах болсон. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажллана. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт болон удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсье” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻