“MongolZ” дэлхийн чансааны дэд байрт дэвшлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-10 09:39:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Цахим спортын CS2 төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том платформ болох HLTV”-гээс шинэчилсэн жагсаалтаа танилцуулж, MongolZ баг хоёрдугаарт жагсаж эхэллээ.


Өнгөрсөн амралтын өдөр Лондон хотноо өндөрлөсөн Blast Open Fall тэмцээний дараа энэхүү чансааг шинэчилсэн нь энэ. Лондоны тэмцээний аварга Германы G2 баг долоон байр ахиж, чансааны тав руу дэвшсэн бол Оросын Spirit хоёр байр ухарчээ.


Харин “MongolZ”, “MOUZ” баг тус бүр нэг байраар урагшлав. Дэлхийн чансааг Францын Vitalityбаг тэргүүлсэн хэвээр байна. “MongolZ баг 800 оноотойгоор Азидаа илт тасархай тэргүүлж байгаа бөгөөд тэдний ард эрэмбэтэй Хятадын TYLOO” 171, “Lynn Vision105 оноотой аж.


Манай бусад багаас “The Huns” Азийн чансааны тавд, “Chinggis Warriors” зургаад, “Eruption” долоодугаар жагсаж байна.


 

相关新闻