Маргааш унадаг дугуйн парад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2016-11-12 14:00:57

Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр тохиодог. Энэ өдөр маргааш болно. 

Тиймээс маргааш Монголын Залуучуудын холбоо, Замын цагдаагийн алба хамтран унадаг дугуйн парад зохион байгуулахаар болжээ.  Дугуйн парад Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэлх маршрутаар явна. Парадын  үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг  иргэд олон нийтэд анхааруулж, уриалга сурталчлах арга хэмжээг ч зохион байгуулах юм байна.

Ж.Батсайхан

相关新闻