"Эрүүл энхийн мянган жаргалан” аяныг Дундговийн Засаг дарга дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-13 09:22:34

“Мянган хүүхэд,мянган бэлэг” Төрийн бус байгууллага Дундговь аймгийн Баянжаргалан сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авч өгөх хандивын аян өрнүүлж эхэлжээ. Аяныг санаачлагчид Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэтэй уулзаж үйл ажиллагаагаа танилцуулж, аянд нэгдэхийг хүссэн байна. Аймгийн Засаг дарга аяныг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Дундговь аймгийн зарим сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашины ашиглалт дуусч, парк шинэчлэл хийх шаардлагатай болоод байгаагийн нэг нь Баянжаргалан сум юм. Тус сумын эмнэлэг түргэн тусламжийн машингүй болж, жолооч нь өөрийн пургон машинаа түргэн тусламжийн зориулалтаар ашиглаж байгааг Эрүүл мэндийн сайдыг Дундговь аймагт ажиллах үеэр ч дуулгаж байсан.

Энэ тулгамдсан асуудлыг олж харж, хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг сайжруулахын төлөө, цаашлаад эрүүл монгол хүний төлөө эхлүүлсэн “Мянган хүүхэд, мянган бэлэг” ТББ- ын сайн үйлсийн аян “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатай өрнөж байна.

Т. Отгонтуяа

相关新闻