ЗАВХАН: "Нандин" төслийн хүрээнд 13 сумын өсвөр үеийнхэнд зөвлөн тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-14 14:46:25

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Завханы 13 сумын өсвөр үеийн хүүхэд багачуудад “Нандин” уулзалтыг зохин байгуулж 3100 гаруй хүүхдэд зөвлөн туслах ажлыг хийж байна.


Тус холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа нийгмийн зорилтот “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан өнөөдөр 13 дахь сумандаа ажиллаж байна.


Эмэгтэйчүүдийн холбооноос сум бүрийн өсвөр үеийнхэнд зориулсан “Нандин” уулзалтаар дэлгэцийн дон, мэргэжил сонголт, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ярилцаж зөвлөн тусалж байна.

“Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” уриатай "Нандин" төслийн хүрээнд 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн хэрэглэлийн “НАНДИН” хайрцагт зориулан эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хүлээлгэн өгч байна.

Хатад ариун цэврийн хэрэглэлийг ахлах анги болон дотуур байранд үнэ төлбөргүй байршуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Нандин” уулзалтын хүрээнд Завхан аймгийн 13 суманд хүрч ажиллан 3100 гаруй өсвөр үеийн хүүхэд багачуудтай уулзаж зөвлөн туслаад байна.


Мөн сумын иргэдтэй уулзаж “Дулаахан” нэртэй гэр бүлийн хүчирхийлэл, папиллома вирусний хор уршиг, хүүхэд хамгааллын талаар ярилцаж таниулах мэдээлэл өгч байна. Отгон сумаас наймдугаар сарын 31-нд эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ хэмээн МЭХ-ны Завхан аймаг дахь салбараас мэдээлэв.


 Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны соёлыг түгээгч, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Гантогоо нар болон МЭХ-ны Завхан аймаг салбарын тэргүүн Ш.Даваахүү нар сум бүрт "Нандин" уулзалтын зөвлөх туслах чиглүүлэгчээр ажиллаж байна


"Нандин" уулзалтад Завханы 13 сумын 3100 гаруй хүүхэд оролцжээ.

相关新闻